Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Тосонцэнгэл сумын ИТХ-ын танилцуулга

2014-10-15

1992 онд батлагдсан Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь НӨУЁсыг төрийн байгууллагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээн тогтоосны үндсэн дээр манай улсад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүх түвшинд НӨУЁсны байгууллага болох бүх шатны ИТХ, Иргэдийн нийтийн хурал цоо шинээр үүсгэн байгуулагдаж ажиллаж ирсэн билээ. Харин 1992-1996 оны хооронд хурлын байгууллага нь орон нутагт зөвхөн эхлэлийн төдий байгууллагдаж, сумын хурлын төлөөлөгчдийг иргэдээс нэр дэвшүүлэн сонгох, хурлын Тэргүүлэгчдийн дарга (орон тооны бус), сумын засаг даргад нэр дэвшүүлэх, жилийн эцсээр төсвийн төлөвлөгөө батлахад хуралдах төдий хэмжээнд ажиллаж байсан ч орон нутагт төлөөллийн ардчиллын нэгэн хэлбэр болон хөгжиж нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэн зүгшрүүлэх эхлэлийг тавьж өгсөн онцлогтой юм. Хурлын байгууллагыг бэхжүүлэх талаар УИХ, үе үеийн засгийн газар, Монголын нутгийн удирдлагын холбооноос үе шаттай, бодлоготой арга хэмжээ авч хэрэгжүүлж байсны үр дүнд 1996 оны аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулиар байгуулагдсан хурлын байгууллагууд нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны цоо шинэ тогтолцоонд шилжсэн явдал мөн юм.

Учир нь энэ удаагийн сонгуулиар байгуулагдсан сум, дүүргийн ИТХ-ын байгууллагууд нь орон тооны даргатай, тэргүүлэгчид нь тогтмол ажиллагаатай, хурал өөрийн гэсэн төсөвтэй болсноороо орон нутагт өөрөө удирдах ёсны хурлын байгууллага нь төрийн захиргааны байгууллагын хараат байдлаас чөлөөлөгдөн бие даасан бодлого, үйл ажиллагаа явуулах, ардчиллыг хөгжүүлэх, иргэдийн жинхэнэ дуу хоолой болж нутгийн удирдлагын Үндсэн хуулиар баталгаажсан эрх хэмжээ бүхий нэгэн субъект болж ажиллах нөхцөл бололцоо бүрдэж чадсан юм.

Сумын анхны ИТХ-ын хуралдаан 1992 оны 2-р сарын 11нд хуралдаж, 10 жилийн сургуулийн захирал Д. Банзайг ИТХ-ын даргаар, А.Маналсүрэнг нарийн бичгийн даргаар сонгожээ.

ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс:

1992-1993 онд Д.Банзай \10 жилийн сургуулийн захирал\

1993-1994 онд Н.Энхсайхан \Ардын зориг ХХК-ны захирал\

1994-1995 онд Ж.Мөнхмандах \10 жилийн сургуулийн захирал\

1995-1996 онд Г.Отгонням \ Сумын хүн эмнэлгийн эрхлэгч\

1996-1999 онд Б.Норовжав ИТХ-ын даргаар Д.Батчулуун нарийн бичгийн даргаар сонгогдсон байна.

1999-2004 онд Т.Баярсайхан ИТХ-ын даргаар ажиллаж, 1998-2003 онд Х.Гантөмөр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

2003-2004 онд Д.Лхагвасүрэн нарийн бичгийн дарга,

2004 оноос өнөөг хүртэл Л.Даваасүрэн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

            Сумын хурлын байгууллагын хөгжлийн ийм үед иргэд сонгогчдын итгэл найдварыг хүлээж хурлын байгууллагыг МУ-ын хуулийн хүрээнд аж ахуй, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд бэхжүүлж, орон нутгийн удирдлагын идэвх санаачлагатай, эрх мэдэлтэй, бодитой бүтээлч үйл ажиллагаатай нэгэн цогц бүтэц болгохын тулд дараах хэдэн зорилтуудыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байна. Үүнд:

 

1.    Сумандаа НӨУБайгууллагыг бүх талаар бэхжүүлж үйл ажиллагааг нь тогтмолжуулах

2.    Сумын эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарын хөгжлийг тодорхой чиглэсэн бодлого, зорилгоор хангаж хэрэгжилтийг хянах.

3.    МУ-ын хуулийн болон өөрийн бодлого, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтэнд хяналт тавьж ажиллах.

4.    Иргэдтэй амьд бүтээлч харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах замаар ардчилал, ил тод байдлыг хөгжүүлэх,

5.    Сумын засаг даргын хөтөлбөрт иргэдийн санал хүсэлт, хурлын байгууллагын бодлогоо тусгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах зэрэг багтаж байна.

Эдгээр зорилтоо хэрэгжүүлж ажиллахын тулд хурал, Тэргүүлэгчдээс боловсруулан гаргах бичиг баримт шийдвэрүүдиын боловсруулалт, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт тавих асуудалд онцгой ач холбогдол өгч, албан бичиг баримтаа дараах байдлаар товъёогжуулан хөтлөж хэвшсэн нь хурлын дотоод ажлын эмх цэгц, зохион байгуулалтанд үр дүнтэй ажил болсон юм. Үүнд дараах бичиг баримтууд хамаарагдана.

1.    Хурлын хуралдааны бичиг баримт

2.    Тэргүүлэгчдийн хуралдааны бичиг баримт

3.    Ирсэн, явсан бичиг

4.    Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэй холбогдох бичиг

5.    Ажлын төлөвлөгөөнүүд

6.    Хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгохтой холбогдсон бичиг баримт

7.    Сумын ГХУС ажлын зохицуулах зөвлөлийн бичиг

8.    Хурал, тэргүүлэгчдийн ажлын тайлан, мэдээ мэдээлэлтэй холбоотой бичиг баримтууд

9.    Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдол

10. Иргэдийн шагналын тодорхойлолтууд

11. Баг, албан байгууллага, ТББ-ын дарга эрхлэгчдэд өгсөн үүрэг даалгаврууд

12. Хяналт шалгалтын ажлын удирдамж, хяналт шалгалтын материал

13. Иргэдээс авсан социологийн судалгааны материал

14. Сумын эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарын судалгааны материал

15. Ухуулга сурталчилгааны материал

16. Ажлын холбогдолтой лавлах, хууль эрх зүйн удирдамжууд

17. Төлөөлөгчид, тэргүүлэгчдийн ажлын хариуцлагын тооцооны материал

18. Сумын ИТХ, тэргүүлэгчдийн ажлын биелэлтийн тооцоо

19. Хуралдааны бүртгэл, тэргүүлэгчдийн ажлын биелэлийн тооцоо

20. Хурал, тэргүүлэгчдээс иргэдийн нийгмийн ухамсрыг дээшлүүлэх, тэдний санал санаачлагыг дэмжих, авъяас чадварыг нь хөгжүүлэх, нутгийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах талаар зохиосон  ажил, үр дүнгийн бүртгэл

21. Бүх шатны сонгуультай холбогдох материал

Сумын ИТХ, тэргүүлэгчдээс сумандаа НӨУЁсыг төлөвшүүлэхийн тулд дээрх удирдлага зохион байгуулалтын ажлыг хийснээрээ сумын хурал нь жинхэнэ агуулгаараа ажиллах нөхцөл боломж бий болсон юм.

 

СУМЫН ИТХ-ЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР

 

1992-1993 онд Д.Банзай \10 жилийн сургуулийн захирал\

1993-1994 онд Намсрайн Энхсайхан \Ардын зориг ХХК-ны захирал\

1994-1995 онд Жамбалын Мөнхмандах \10 жилийн сургуулийн захирал\

1995-1996 онд Ганжуурын Отгонням \ Сумын хүн эмнэлгийн эрхлэгч\

1996-1999 онд Булдайн Норовжав ИТХ-ын дарга

 

 

2000-2004онд Түмэнгийн Баярсайхан ИТХ-ын дарга

2004-2008 онд Лувсангийн Түмэн-Өлзий ИТХ-ын Дарга

2009-2012 онд Далхаан Насанжаргал ИТХ-ын Дарга

2012-2013 онд Хүрэлийн Гандан ИТХ-ын Дарга

 

2013-өнөөг хүртэл Доржийн Отгонжаргал ИТХ-ын Дарга

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%