Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

2022-09-12

 

1937 оны 09 сарын 10-ны өдрийн их баривчилгаа буюу үй олноор хоморголон баривчилсан өдрийг дурсаж Монгол улсын Их хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр болгон сонгожээ.

"Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийн хүрээнд сумын ИТХ-аас 5 ажлыг төлөвлөн төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ. Үүнд: 

1.Тухайн цаг үед хэлмэгдсэн 60 гаруй иргэний судалгааг гаргалаа. 

2."Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕБС-ийн эхний цагийн хичээлийг энэ сэдвийн хүрээнд сурагчдад мэдээлэл өгч зохион байгууллаа. 

3.Төрийн байгууллага бүр 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14-15 цагийн хооронд Монгол Улсын түүхэнд өрнөсөн хэлмэгдүүлэлтийн бодит түүх, түүний хор уршгийн талаарх мэдээллийг албан хаагчиддаа танилцуулан, АХА тэмцээн явууллаа. 

4.Улсын цагаатгалын комиссоос бэлдсэн хэлмэгдүүлэлтийн талаарх шторик, нэвтрүүлэг, мэдээллийг Хурал Тосонцэнгэл нүүр номонд нийтэлж иргэд, олон нийтэд сурталчиллаа. 

5.Улсын цагаатгалын комиссоос чиглэл болгосны дагуу сумын Гандандамчойлин хийд 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11.40-13.40 цагийн хооронд хэлмэгдэгсдэд зориулан буяны ерөөл айлдаж, ном хурлаа. 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%