"Тосон-Илч" ХХК 2022 онд фитнесс төвийн байрыг барьсан бол сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр фитнессийн тоног төхөөрөмжийг худалдан авсан билээ. Энэхүү фитнессийн байрыг ашиглалтанд оруулж, хөрөнгийн үр ашгийг сайжруулан, ажлын байр бий болгох зорилгоор сумын ИТХ-ын ажлын хэсэг тус газарт хяналтаар ажиллалаа. Ажлын явцад байрны нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, цаашид ажиллуулах фитнессиийн багшийн талаар санал солилцлоо. Цаашид фитнессийн багшийн ажлын байрыг зарлан сонгон шалгаруулж, сонирхож байгаа этгээд үйл ажиллагааны талаар тооцоо судалгаа гарган, фитнессийн үйл ажиллагааг тогтмол явуулан гэрээ байгуулж ажиллах юм.








