Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

"Эко Тосонцэнгэл сум"

2023-03-25

"Эко Тосонцэнгэл сум" хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрлийн тэргүүн байранд СӨББ, дэд байранд ЕБС, гутгаар байранд ЗДТГ, эрэгтэй төрлийн тэргүүн байранд СӨББ, дэд байранд ЕБС, гутгаар байранд "Тосон хурд" морин спорт уяачдын холбооны баг тус тус шалгарлаа. Тус тэмцээнд эрэгтэй 7, эмэгтэй 10 баг оролцож, спортын талбарт нөхөрсөгөөр өрсөлдлөө. Тэмцээний нэг онцлог нь иргэд, хөдөлмөрчдөд шагналаар дамжуулж гялгар уутнаас татгалзаж байгаль орчинд ээлтэй даавуун уутыг хэрэглэх уриалгыг дэвшүүлсэн юм. Тус тэмцээнийг сумын ИТХ, ЗДТГ, СӨББ, ЕБС хамтран амжилттай зохион байгуулсан ба цаашид энэхүү тэмцээнийг "Хөдөлгөөн - Эрүүл мэнд" уриалгын дор төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгохоор тогтлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%