Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2023-03-22
Өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сумын ИТХ-ын Зөвлөл хуралдаж Нийгмийн даатгалын байцаагч, Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтний ажлын мэдээлэл сонсон, сумын ИТХ-ын ээлжит XII хуралдааны тов тогтоох тухай асуудлуудыг хэлэлцлээ. Мөн дараагийн Зөвлөлийн хуралдааныг сумын Засаг даргын тамгын газарт өргөтгөсөн хэлбэрээр тусгай удирдамжийн дагуу зохион байгуулахаар төлөвлөлөө. Сумын ИТХ-ын ээлжит XII хуралдаан 04 дүгээр сарын 07-ны өдөр сумын Соёлын төвд нээлттэй хуралдах тул иргэд та бүхнийг хуралдаанд оролцохыг урьж байна.