Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2023-04-07
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж 6 асуудлыг хэлэлцлээ. Тус хуралдаанаар сумын Сонгуулийн хороог байгуулж, сумын түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажил хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, "Цэвэр сум-Цэмцгэр гудамж" уралдааны удирдамжийг тус тус батлан, Сумын спорт заал ашиглах журмын хэрэгжилт, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн эхний улирлын ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өглөө.