Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Сумын ИТХ-ын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа

2023-05-10

Сумын ИТХ-ын Зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Засаг даргын тамгын газартай хамтран дараах чиглэлээр мэдээлэл авч зохион байгууллаа. Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Д.Отгонжаргал удирдаж, төлөөлөгч М.Цэдэндорж, Ц.Пүрэвням, Б.Намхайнямбуу, Д.Баттүшиг, Ч.Түмэнцог, М.Энхболд, Г.Мөнхбилэг, Ц.Батцоож, Н.Сайнбилэг, Б.Хаш-Эрдэнэ нар оролцож, Зөвлөлийн ирц 100 хувьтай байлаа. Хуралдааны эхэнд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Азжаргал "Төрийн албан хаагчийн ёс суртахуун - Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм" сэдвээр мэдээлэл бэлтгэн хүргэлээ. 

Өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулах удирдамжийн дагуу дараах сэдвээр сумын Засаг дарга Ц.Мөнхөө, Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Лхагвачулуун нар мэдээлэл танилцууллаа. Үүнд:

1.Байгууллагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилт, түүний хэрэгжилтийн тухай

2.Байгууллагын бүтэц, орон тоо, сул орон тооны талаар

3. Нутгийн удирдлагын ордны гадаад, дотоод тохижилтыг сайжруулах, сумын түүхт 100 жилийн ойг угтан бусад байгууллагыг уриалах, манлайлах талаар

4. Сумын ИТХ-тай 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөөт ажлын талаар

5. Байгууллагын хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, актлах хөрөнгийн жагсаалт, Орон нутгийн өмчийн бүртгэлд байгаа байр, техникийг түрээслэх журам боловсруулан танилцуулах

6. Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн тухай

7. Байгууллагын тулгамдсан асуудал, албан хаагчдын санал сэтгэгдэл сонсох

Дээрх чиглэлээр мэдээлэл сонсож, харилцан санал солилцож, зарим анхаарах асуудлыг хэлэлцэн, тэмдэглэлээр үүрэг өгч ажиллалаа. 

Хуралдааны дараа Засаг даргын тамгын газрын чийрэгжих хуваарьт цагийг ашиглан гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%