Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Улс, аймаг, сумын аварга малчин, саальчин, тариаланч, алдарт уяач, мянгат малчдын чуулган боллоо

2023-11-10

Сумын түүхт 100 жилийн ойг угтан улс, аймаг, сумын аварга малчин, саальчин, тариаланч, мянгат малчдыг алдаршуулах, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг хэрэгжүүлэх, зөв үлгэр дуурайлал бий болгох, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгын дор тус чуулганыг сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа. Чуулганд Тосонцэнгэл сумын 5 багаас 200 гаруй аварга малчин, тариаланч, уячид, мянгат малчдын төлөөлөл гэр бүлийн хамт оролцлоо. 

Чуулганы эхэнд сумын ИТХ-ын дарга Д.Отгонжаргал, Засаг дарга Ц.Мөнхөө нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Чуулганы хөтөлбөрийн дагуу сумын ИТХ болон ЗДТГ-ын албан хаагчид сум, орон нутгийн бодлого шийдвэр, тоо баримт, хэрэгжиж буй хууль журмын талаар мэдээлэл хүргэхээс гадна оролцогчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Азжаргал - Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, ИТХ-ын ээлжит IX  хуралдааны шийдвэрийн тухай

Хүнс, жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Шинэсаран - Хоршоо хөгжүүлэх сангийн журам, Эрүүл зөв зохистой хооллолт 

Тархвар зүйч Б.Пүрэв-Очир - Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, гоц халдварт болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай 

Татварын байцаагч Д.Энхбаяр - Малын тоо толгойн албан татварын тухай хууль, татвар төлөлтийн байдал 

Тээл багийн Засаг дарга Н.Сайнбилэг - "Баялгийн эзэн" илтгэл

Аймгийн ХААГ-ын мэргэжилтэн Б.Билэгдэмбэрэл - "Шинэ хөдөө" төслийн танилцуулга, малын үржил селекц

Нийгмийн даатгалын байцаагч С.Эрдэнэтуяа - Нийгмийн даатгалын тухай хууль

Сумын түүхт 100 жилийн ойн бүтээлч ажил, эрийн 4 наадам, бусад зохион байгуулагдах тэмцээн уралдааны шагналыг чуулганд оролцож буй малчдаас ивээн тэтгэх, хандив өргөх санаачлага дэвшүүлж, хамтран ажиллахаар боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%