Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2023 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналтаар ажиллалаа

2023-11-08

Сумын ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг буюу сумын ИТХ-ын баг бүрээс сонгогдсон төлөөлөгчид улсын төсөв, аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021-2023 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, хяналт шалгалтаар ажиллалаа. Хяналт шалгалтын ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 07, 08 ны өдрүүдэд хийж, дүгнэлт гаргалаа. Дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, сумын ИТХ-ын төлөөлөгч М.Цэдэндорж ИТХ-ын ээлжит XIV хуралдаанд танилцуулж, хуралдаанаар хэлэлцүүлэн ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгөх юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%