Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ

Сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сургалт зохион байгууллаа

2023-11-21

Сумын ИТХ-ын дарга бөгөөд сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу "Тосонгийн ирээдүй" хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн 108 албан хаагчдад 2023 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 06, 21-ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Сумын ИТХ-ын дарга Д.Отгонжаргал "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль", нарийн бичгийн дарга М.Азжаргал "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль", байгууллагын хөдөлмөрийн дотоод журам,  мэргэжилтэн М.Үүрийнцолмон "Төрийн албаны тухай хууль", хэсгийн төлөөлөгч Э.Мягмаржалбуу, цагаа Б.Нэргүй нар гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд сэдвээр мэдээлэл сургалтыг ажлыг зохион байгууллаа. Сургалтын дараа мэдлэг баталгаажуулах, тархины фитнесс хийх зорилгоор АХА тэмцээн зохион байгуулж, оролцогчдоос 1, 2 дугаар байрыг шалгаруулан шагнаж урамшуулав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%