Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Анхдугаар хуралдаанаа хуралдлаа. Анхдугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн дүн, Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын алба батлах тухай
3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай
4. Санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай
5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
6.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай
7. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо байгуулах тухай
8.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Төлөөлөгч Мягмархүүгийн Энхболд, Батхуягийн Орхон нар нэр дэвшиж М.Энхболд хуралд оролцсон төлөөлөгчдийн 80,9 хувийн саналаар сонгогдлоо.
Сумын Засаг даргад Наранчулууны Сайнбилэг, Гэндэнсүрэнгийн Сэр-Од нар нэр дэвшиж, Н.Сайнбилэг хуралд оролцсон төлөөлөгчдийн 80,9 хувийн саналаар дэмжигдэж, Засаг даргад өргөн мэдүүлэхээр боллоо сонгогдлоо.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж
Зөвлөлийн даргаар : ИТХ-ын Дарга М.Энхболд, Гишүүдэд- Төлөөлөгч Н.Бямбадорж, Н.Даваахүрэл, Ц.Батцоож, Г.Балжинням, Ц.Цэрэн-Од, Д.Баасанбаяр нар сонгогдлоо.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодын тоог 4 байхаар тогтлоо. Үүнд:
1. Нутгийн удирдлага, хууль эрх зүй, өмчийн хороо
2. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хороо
3. Нийгмийн бодлого, ёс зүйн хороо
4. Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороо