Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Шидэт санта”-5 аяныг 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Уг аянд 17 иргэн төрийн албан хаагч, гэр бүл нэгдсэн бөгөөд 5,466,221 төгрөг, цугларч удирдамжийн дагуу сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нараас судалгаа авч цэцэрлэгийн насны 10 хүүхэд сургуулийн насны нийт 150 хүүхдэд гарын бэлгийг гардуулан өгч “Хөөрхөн зурхийг баярлуулъя” уриан дор нэгдэж хөөрхөн зүрхүүдийг баярлууллаа. Мөн аяны хүрээнд 8 хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай Улаанбаатар хотод эмчлүүлж яваа аав ээжийнх нь эмчилгээний зардалд ( С.Далайд 500,000 төгрөг – хөл тайруулах хагалгаанд орсон, Х.Нямсүрэнд 300,000 төгрөг – тархины хагалгаанд орсон/ 800,000 төгрөг, 12 сард гэр нь шатсан С.Батсүхэд 500,000 төгрөг, асаргаа хараа хяналт шаардлагатай өндөр настан н.Хишигтэд 200,000 төгрөгийн тусламж үзүүлэн аяны хүрээнд нийт 5,466,221 төгрөг хандивлагдан зарцуулагдлаа.
“Шидэт санта” - 5 аянд нэгдсэн иргэдийг Хурал Тосонцэнгэл, Тосонцэнгэл сумын зар мэдээ грүппэд мэдээллийн ил тод байдлыг ханган алдаршуулж ажиллалаа